20 настай эмэгтэйг хүчирхийлжээ

Хуучирсан мэдээ: 2010.03.26-нд нийтлэгдсэн

20 настай эмэгтэйг хүчирхийлжээ

Сонгинохайрхан дүүргийн цагдаагийнхан хүчингийн гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгтнийг эрэн хайж байна. Энэ сарын 24-ний 16.00 цагийн үед 21 дүгээр  хороололд 20 настай Б гэдэг эмэгтэйг эртний танил О гэгч орцонд зодож, хүчирхийлсэн аж. Хохирогч цагдаагийн байгууллагад мэдэгдэн тусламж хүсчээ. Гэмт хэрэг үйлдсэн О-ын гэрийн хаяг, бусад мэдээлэл байгаа ч тэрбээр гэртээ ирэхгүй байгаа гэнэ. Цагдаагийнхан эрүүгийн хэрэг үүсгэн гэмт хэрэгтнийг эрэн хайж байна.

Х.Хангал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж