Сонгинохайрхан дүүргийн цагдаагийнхан хүчингийн гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгтнийг эрэн хайж байна. Энэ сарын 24-ний 16.00 цагийн үед 21 дүгээр хороололд 20 настай Б гэдэг эмэгтэйг эртний танил О гэгч орцонд зодож, хүчирхийлсэн аж. Хохирогч цагдаагийн байгууллагад мэдэгдэн тусламж хүсчээ. Гэмт хэрэг үйлдсэн О-ын гэрийн хаяг, бусад мэдээлэл байгаа ч тэрбээр гэртээ ирэхгүй байгаа гэнэ. Цагдаагийнхан эрүүгийн хэрэг үүсгэн гэмт хэрэгтнийг эрэн хайж байна.
Х.Хангал