Афганистанд 56 сая ам.долларын героин хураан авав

Хуучирсан мэдээ: 2010.10.29-нд нийтлэгдсэн

Афганистанд 56 сая ам.долларын героин хураан авав

Афганистаны хар тамхины эсрэг байгууллага их хэмжээний сайн чанарын героин хураан авсан байна. Тус албаны мэдэгдсэнээр хураан авсан героиныг 56 сая ам.доллараар худалдаалах боломжтой аж. Нангархар мужид хийсэн хар тамхины эсрэг ажиллагаагаар хар тамхины наймаачны эзэмшдэг дөрвөн ч нууц лабораториос энэ хэмжээний героиныг хураан авчээ.

Хэдийгээр 1989 онд Афганистанаас ЗХУ цэргүүдээ татсан ч ОХУ-ын Засгийн газар хар тамхины эсрэг ажилд гар бие оролцож байгаа хэмээн хар тамхины эсрэг алба мэдээлж байна.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж