НҮБ-ын байрнаас бясаа илрэв

Хуучирсан мэдээ: 2010.10.29-нд нийтлэгдсэн

НҮБ-ын байрнаас бясаа илрэв

АНУ-д бясааны тархалт эпидемийн хэмжээнд хүрээд НҮБ-ын байрнаас хүртэл тэр шимэгчид олсон тухай New York Post бичжээ.

Дэлхийн  II дайнаас хойш харагдаагүй хэмжээний бясааны  тархалтад  АНУ нэрвэгдээд байна.  Цус сорогч эдгээр амьтад орон сууц, эмнэлэг, нийтийн байр ба нэртэй буудлуудад  үүрлэсэн бөгөөд тэдэнтэй тэмцэх уулзалтыг 2009 онд хийсэн боловч үр дүн гарсангүй.

Нью-Йоркт бясаа ихээхэн үржиж байгаа ба Эмпайр-Стейт-Билдинг,  "Уолдорф-Астория", ба  Карнеги-холл зэрэг нэртэй байгууллагуудын байрнаас эдгээр шимэгчдийг олсон тухай мэдээлсэн байна. Тэдэн дээр НҮБ-ын цогцолборын захиргаа бясааны тухай энэ сарын 27-ны өдөр мэдээлснээр нэмэгдэв.

Мэдээлснээр бол хэд хэдэн бясааг нэгэн байрнаас нь 2009 онд олж ариутгал хийжээ. Сайхан бясааг  үнэрээр нь мэддэг нохой эдгээр амьтад хэвлэлийн танхим ба номын сангийн мебельд үүрлэснийг илрүүлсэн учир эдгээр байрнуудад дахин ариутгал хийх болжээ.

Хэвлэлийн мэдээ бясааны тархалт Нью-Йоркийн жуулчны бизнест нөлөөлж буйг  хэлж байна. Бясаа ихсэж буйг мэдсэн жуулчид тийшээ очих аяныхаа тасалбарыг буцаах болсон байна.

Эх сурвалж: Лента.ру. Бэлтгэсэн Ш.Мягмар
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж