Сильвио Берлускони дахиад л сексийн дуулианд оров

Хуучирсан мэдээ: 2010.10.29-нд нийтлэгдсэн

Сильвио Берлускони дахиад л сексийн дуулианд оров

Сильвио Берлускони. Фото: AFP

Италийн прокурорт Мароккогийн 18 настай загвар өмсөгч Рубийн насанд хүрээгүй байхдаа ерөнхий сайдтай бэлгийн харьцаанд байж түүнээс мөнгө авсан гэх өргөдөл ирсэн тухай The Daily Telegraph сонинд бичжээ.

The Daily Telegraph сонинд бичсэнээр тэр бүсгүйн мэдүүлгийн хүлээн авсан ба харин Сильвио Берлусконид хэрэг үүсгээгүй гэж прокуророос мэдэгдсэн  ажээ. Прокурорын газраас бүсгүйн зарим мэдүүлэг зөрөлдөөнтэй байгааг хэлж байна. Тиймээс тэр бүсгүй алдар нэр олж, улстөрчийг барьцаанд оруулан мөнгө олох хүсэлтэй байсан байхыг үгүйсгэхгүй.

Италид амьдрах зөвшөөрөлгүй гэж цагдаад баригдсаныхаа дараа дээрх мэдээллийг Руби өгчээ. Тэрээр ерөнхий сайдтай холбоотой гээд суллахыг цагдаа нарт яриад ямар холбоотой байснаа хэлжээ.

Марокко гаралтай насанд хүрээгүй загвар өмсөгчтэй холбоотой түүх Италийн ерөнхий сайдыг тойрсон шинэ секс дуулианыг гаргах бололтой. Италид биеэ үнэлэлт хууль бус биш харин хууль насанд хүрээгүй хүмүүсээс сексийн үйлчилгээ авахыг хориглодог. Мөн зохион байгуулалттай биеэ үнэлэлтийг хуулиар хориглодог. Энэ хэрэгт тэр охиныг ерөнхий сайдад танилцуулсан импрессио Лела Мора холбогдох бололтой.

Өмнө  нь Сильвио Берлускони сексийн дуулианд хэд хэдэн удаа өртсөн ба эхнэрээсээ салсан билээ.  Тэр удаа ч насанд хүрээгүй биеэ үнэлэгчтэй өөрийн байранд хийсэн үдэшлэгийн үеэр  холбогдсон тухай шуугуулж байв. Ерөнхий сайд өөрөө сексийн төлөө эмэгтэй хүнд хэзээ ч үнэ хөлс өгч байгаагүй гэдэг.

Эх сурвалж: Лента.ру. Бэлтгэсэн Ш.Мягмар
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж