Гамшгаар үрэгдэгсэд 400 хүн болжээ

Хуучирсан мэдээ: 2010.10.29-нд нийтлэгдсэн

Гамшгаар үрэгдэгсэд 400 хүн болжээ

Индонезийн цунами ба галт уулын дэлбэрэлтийн улмаас амь үрэгдэгсдийн тоо 400 хүн болсон тухай Associated Press мэдээлэв.

Баруун Суматрагийн эргийг дайрсан цунами хамгийн хөнөөлтэй нь байсан ба сүүлийн мэдээгээр тэр 370 хүний аминд хүрсэн байв. Газар хөдлөлт аравдугаар сарын 25-нд болохдоо тэр цунамийг үүсгэсэн билээ.

Ява арал дээр цунамийн дараагийн өдөр Мерапи галт уулын дэлбэрэлт эхлэн 33 хүн амиа алдсан байв. Аравдугаар сарын 28-нд галт уул дахин дэлбэрэв.

Цаг нь давхцсан ч энэ хоёр үзэгдэл хоорондоо холбоогүй байсан гэж мэргэжилтнүүд ярьж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж