Шалгатын нэгдсэн дүнг ирэх даваа гаригт олон нийтэд танилцуулна

Хуучирсан мэдээ: 2010.03.26-нд нийтлэгдсэн

Шалгатын нэгдсэн дүнг ирэх даваа гаригт олон нийтэд танилцуулна

Нийслэлийн нийтийн тээврийн газар, Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг хамтран нийтийн тээврийн том оврын автобусны үйлчилгээний соёл, ариун цэвэр, зэргийг энэ сарын 22-25-нд шалгасан. Урьдчилсан байдлаар  автобусны  матриаллаг бааз хангалтгүй гэсэн дүн гарчээ.  Мөн үйлчилгээнд явах хугацаа нь дууссан, тохижилт муутай автобусаар  нийтэд үйлчилж  байжээ. “Хувийн аж ахуйн нэгж нийтийн тээвэрт орох эрх аваад үйлчилж байгаа нь  нийслэлийн нийтийн тээврийг үйлчилгээг хүндрүүлж байна” гэж  Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлгийн тэргүүн С.Тойвгоо ярилаа. Дээрх шалгалтын нэгдсэн дүнг ирэх даваа гаригт олон нийтэд танилцуулах аж.

Б.Анхаа   

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж