НҮБ-ын зөвлөхтэй уулзав

Хуучирсан мэдээ: 2010.10.29-нд нийтлэгдсэн

НҮБ-ын зөвлөхтэй уулзав

НҮБ-ын зөвлөх шинжээч ноён Фоедро Троер, Арвенде Самбэ нарыг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ Төрийн ордны уулзалтын танхимд хүлээн авч уулзлаа. Уулзалтын үед дор дурдсан асуудлаар ярилцлаа.  
 
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2003 оны аравдугаар сарын 31-ний өдрийн 58/4 тоот тогтоолоор батлагдсан “НҮБ-ын Авлигын эсрэг Конвенци”-д Монгол Улс 2005 оны 4 дүгээр сарын 29-нд гарын үсэг зуран нэгдэн орсныг 2005 оны аравдугаар сарын 27-ны өдөр Улсын Их Хурал соёрхон баталсан билээ.

Авлигатай тэмцэх газар Авлигын эсрэг хуульд заасны дагуу авлигын эсрэг төрийн бодлого, шийдвэр, түүнчлэн авлигын эсрэг хууль тогтоомжийг боловсронгуй болгох талаар санал боловсруулж эрх бүхий байгууллагад оруулах бүрэн эрхийн хүрээнд НҮБ-ын Авлигын эсрэг конвенцийн үзэл баримтлалд нийцүүлэх ажлыг зохион байгуулах юм.

Энэ ажлыг зохион байгуулахад нэн түрүүнд НҮБ-ын Авлигын эсрэг конвенцийн хэрэгжилтэд өөрийн үнэлгээ хийх монголын шинжээчдийн багийг бүрдүүлэн НҮБХХ-ийн “Монгол Улсад шударга ёс, ил тод байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх” төсөлтэй хамтран ажиллаж байна. Монгол Улсын шинжээчдийн баг нь хууль тогтоомжид судалгаа хийж, конвенцийн хэрэгжилтэд судалгаа, дүн шинжилгээ хийн, түүний хэрэгжсэн болон хэрэгжээгүй заалтыг олж тодорхойлох, хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах талаар холбогдох санал боловсруулах, конвенцийн өөрийн үнэлгээний тайланг бэлтгэн тэдгээрийг Конвенцийг үр дүнтэй хэрэгжүүлэх талаар санал боловсруулж Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх үүрэгтэй.

Шинжээчдийн багийн зэрэгцээ тэдгээрийн ажилд хяналт тавьж, үнэлэлт өгөх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар шийдвэр гаргах эрх бүхий Зөвлөл Монгол Улсад ажиллах юм.

Энэхүү Зөвлөлийг шийдвэр гаргах төвшний албан тушаалтнуудаас буюу УИХ-ын болон Засгийн газрын гишүүд, хуулийн байгууллагуудын удирдлагуудын төлөөллөөс бүрдүүлэн УИХ-ын Хууль зүйн Байнгын хорооны тогтоолоор байгуулж ажиллуулуулахаар бэлтгэлээ хангаж байна.

Дээрх шинжээчдийн баг конвенцийн хэрэгжилтэд үнэлгээ, дүн шинжилгээ хийж дууссаны, Зөвлөлд ажлаа тайлагнаж, цаашид ямар арга хэмжээ авах талаар ярьж, холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах юм байна.  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж