1000 оюутны байр ирэх онд ашиглалтад оруулна

Хуучирсан мэдээ: 2010.10.29-нд нийтлэгдсэн

1000 оюутны байр ирэх онд ашиглалтад оруулна

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Боловсрол, соёл шинжлэх ухааны яамнаас 1000 оюутны байрны барилга, угсралтын ажлыг гүйцэтгэх сонгон шалгаруулалт зарлажээ. Зураг төслийг “Голомт өргөө” компани хийсэн байна. Энэ онд барилгын ажлыг эхлүүлж, ирэх оны сүүлчээр ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байна.

    А болон Б блок гэж нэрлээд буй тус байрыг Сэлбэ гүүрний эрэг дагуух оюутны хотхоны дунд баригдах төлөвлөгөөтэй юм байна. Энэ орчимд оюутны 10 орчим байранд нийтдээ 3000 гаруй оюутан амьдардаг. Үүн дээр нэмээд энэхүү 1000 оюутны байрыг босгох гэж буй ажээ. Нэг өрөөнд гурван оюутан амьдрах ба хоёр өрөө дундаа нэг гал тогоо, ариун цэврийн өрөө болон душтэй байхаар зураг төслийг хийсэн байна.

     Оюутны хотхонд нэмж барих 1000 оюутны байрыг барихад улсын төсөвт 4,5 тэрбум төгрөг баталжээ. Харин барилгын зураг, төсөл хийсэн компани зургаан тэрбум гаруй төгрөг шаардлагатай гэсэн тоо гарсан байна.

    Б.БОЛОР

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж