Боксчдод Ерөнхийлөгчийн “Талархал” гардуулав

Хуучирсан мэдээ: 2010.10.29-нд нийтлэгдсэн

Боксчдод Ерөнхийлөгчийн “Талархал” гардуулав


Улаанбаатар хотноо, Спортын төв ордонд энэ сарын 4-10-ны өдрүүдэд болж өнгөрсөн боксын оюутны дэлхийн аварга шалгаруулах дөрөв дэх удаагийн тэмцээнд амжилттай оролцсон Монголын баг тамирчдыг өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга хүлээн авч, уулзлаа. Нутагтаа зохион байгуулсан оюутны дэлхийн аваргад амжилттай оролцож, алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн П.Сэрдамба, Н.Төгсцогт, Б.Түвшинбат, Э.Идэрхүү, С.Эрдэнэбаяр, Д.Идэрбат, Д.Отгондалай, Л.Шинэтулга болон боксын үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Д.Банди нарт уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч “Талархал”-ыг гардуулж, баяр хүргэн, цаашид улам өндөр амжилт гаргахыг хүссэн байна.

Ш.Тэргэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж