“Солонгос дууны уралдааны ялагч тодорно

Хуучирсан мэдээ: 2010.10.29-нд нийтлэгдсэн

“Солонгос дууны уралдааны ялагч тодорно

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
     Хүүхэд залуучуудын хөгжмийн боловсролыг дээшлүүлэх, гоо зүйн хүмүүжлийг төлөвшүүлэх, солонгос хэлний мэдлэгээ дээшлүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх, Сөүл, Улаанбаатар хотуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор “Солонгос дууг хэн сайн дуулах вэ?” VII дугаар уралдааныг Нийслэл Улаанбаатар хот байгуулагдсаны 371 жилийн ойд зориулан Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн соёл урлагийн газар, Сөүл хотын Соёл мэдээллийн төв, Монголын Хүүхдийн ордон хамтран зохион байгуулж байна. Уралдаан Монголын Хүүхдийн Ордонд энэ сарын 25-30-нд хоёр шаттайгаар явагдан шилдгээ шалгаруулна. Уралдаанд оролцогчид тус бүр нэг дуугаар оролцон 7-14 нас, 14-с дээш нас, хамтлаг гэсэн гурван ангиллаар өрсөлдөнө. Уралдаанд оролцогчдын дууны сонголт, хөгжмийн мэдрэмж, үгийн зөв дуудлага, тайзны соёл зэргийг харгалзан шалгаруулж байр эзлүүлж шагнаж урамшуулна. “Солонгос дууг хэн сайн дуулах вэ?” VII дугаар уралдааны ялагч маргааш тодорно.

    Г.Даша    

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж