
БНХАУ-д бүх насаараа хорих ял авсан Л.Байгальмаагийн хамсаатан болох Л.Гантуул, Ё.Оюунчимэг нарт Эрүүгийн хуулийн 182 дугаар зүйлд зааснаар хэрэг үүсгэж Улсын мөрдөн байцаах газрын Онц хүнд зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх тасгаас мөрдөн шалгаж нийслэлийн Прокурорын газарт шилжүүлсэн юм. Уг хэргийн хяналтын ажиллагаа дуусч өнөөдөр Баянгол дүүргийн шүүхэд шилжүүлсэн байна. Өнгөрсөн хугацаанд хэд хэдэн удаа нэмэлт мөрдөн байцаалтад буцсан хар тамхи зөөвөрлөсөн гэх хэрэгт холбогдсон Ё.Оюунчимэг, Л.Гантуул нар нь өмнөд хөршид ял эдлэж буй Л.Байгальмаагаас гадна хэд хэдэн хүнээр хар тамхи зөөвөрлүүлсэн болох нь мөрдөн байцаалтын явцад тогтоосон байна.
Н.Түвшин