
“Microsoft” компанийн улирлын орлого 51 хувиар өссөн байна. Энэ нь “Windows” үйлдлийн систем болон “Office” программын борлуулалт маш сайн байсантай холбоотой юм. Есдүгээр сар хүртэлх гурван сарын байдлаар компанийн орлого 5,4 тэрбум байжээ. Харин энэ оны эхний улиралд 16.2 тэрбум ам.долларын орлого олсон нь рекорд тогтоосон байна.
“Windows” системийн борлуулалт тухайн улиралд 66 хувиар өсч, 4,8 тэрбум ам.доллар болсон бол “Office” программуудын борлуулалт 5,1 тэрбум ам.доллар болж, өнгөрсөн оныхтой харьцуулахад 14 хувиар өссөн байдалтай байна. Түүнчлэн тус компанийн “Xbox 360” тоглоомын консолын хэрэгцээ ч сайн хэвээр байгаа юм.
Э.Очирт