
Аймшгийн киног найруулагч Kevin Greutert найруулж гол дүрд нь алуурчин Jigsaw буюу Tobin Bell уламжлал ёсоор тоглосон байна. Costas Mandylor, Betsy Russell, Sean Patrick Flanery, Cary Elwes хэмээх жүжигчид мөн гол дүрүүдэд тоглосон ба нийтдээ 17 сая америк долларын өртөгтэйгөөр Lionsgate болон канадын Maple Pictures нар хамтран бүтээжээ.
Кино анхны 3D айшгийн кино мөн цувралын сүүлчийнх гэдгээрээ онцлог тул нилээн их ашиг орлого олохоор тооцоологдсон гэнэ. Өмнөх зургаан ангийн үйл явдлын хэлхээ, учир тайллыг энэ ангид гаргах ба үзэгчид “Хөрөө”киноны аймшигт үзэгдлүүдийг дэргэдээ мэтээр мэдрэх нь. Киног 17-гоос доош насныхан үзэж болохгүй. Канадын Торонто хотноо SI-3D digital camera system-ээр зураг авалтыг хийсэн юм.