
Нийслэлийн ойг тохиолдуулан өгч буй уг шагналыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга өнөөдөр төрийн ордонд шагнагдагсдад гардуулан баяр хүргэв. Тэрбээр нийслэлийн “Очирбат” сангийн жолооч Базаргордоогийн Тогоо, ТТХГ-ын автобаазын жолооч Гүнсэнгийн Даваадай нарын таван хүнд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны иргэн, ахмад багш Янжингийн Аюурзана, улсын клиникийн төв эмнэлгийн сувилагч Жанчивын Цэнд-Аюуш нарын 6 хүнд Алтан гадас одон, Хан-Уул дүүргийн 75 дугаар сургуулийн бага ангийн багш Цэрэнбадамын Лидаа нарын 3 хүнд Хөдөлмөрийн хүндэт медаль гардуулав.
Г.НАР