Улсын уралдаанд оролцоно

Хуучирсан мэдээ: 2010.10.29-нд нийтлэгдсэн

Улсын уралдаанд оролцоно

Улаангом хотод ЕБС-ийн багш нарын ур чадварыг сорих, нээлттэй хичээлийн болон шилдэг илтгэл шалгаруулах уралдаан болжээ. Уралдаанд дөрвөн  бүсээс шалгарсан багш нарын дотроос дунд ангийн хичээлээр Эрдэм-Оргил цогцолборын монгол хэл, уран зохиолын багш Ч.Цээлэй, тус сургуулийн бага ангийн багш Э.Янжиндулам, цэцэрлэгийн ангилалд Улаангомын гуравдугаар цэцэрлэгийн багш Э.Алтангэрэл тус тус шалгарчээ. Харин шилдэг илтгэгчээр Зүүнхангай сумын ахлах сургуулийн багш С.Ариунгэрэл тодорчээ. Эдгээр дөрвөн  багш  11 сарын сүүлчээр болох Улсын хэмжээний тэмцээнд өөр өөрийн шалгарсан төрлөөр оролцох юм байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж