Залуусын хамгийн эрхэм зүйл нь эрүүл мэнд

Хуучирсан мэдээ: 2010.10.29-нд нийтлэгдсэн

Залуусын хамгийн эрхэм зүйл нь эрүүл мэнд

Сүхбаатар аймгийн залуусын хамгийн чухал эрхэмлэдэг зүйл нь эрүүл мэнд, боловсрол мэдлэг  болох нь саяхан хийсэн судлагааны дүнгээр нотлогджээ. үүний дараа тогтвортой ажлын байрыг тэд  эрхэм зүйлсийнхээ гуравдугаарт онцолсон байна.

Үүний араас шударга сайн төр засаг, гэр бүлийн тэгш дүүрэн төвшин амьдрал, бэл бэнчин, албан тушаал эрх мэдэлтэй болохыг хүсдэгээ “Шинэ зуун” судалгааны төвөөс Социологийн академи ТББ-тай хамтасран судалгаанд дурджээ.

 Сүхбаатар аймгийн  залуучуудын  өмнө тулгамдаж буй асуудлыг гаргаж ирэхийг зорилготой уг судалгаанд манай аймгийн төрийн байгууллага, хувийн хэвшил, хувийн аж ахуй болон мал аж ахуй, газар тариалан эрхэлдэг, ажил эрхэлдэггүй, 16-35 насны залуус хамрагдсан байна. 

Судалгаанд хамрагдсан залуусын 7.7% нь эрдмийн зэрэгтэй, 47.7% нь дээд, 3.1% нь тусгай дунд, 32.3% нь бүрэн дунд, 6.2% нь бүрэн бус дунд боловсролтой ажээ.
УИХ, Засгийн газраас Сүхбаатарын  залуучуудын төлөө хийгээсэй гэж хүсэн хүлээж буй зүйлсээс нэн тэргүүнд Орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэх ,Залуучуудын оролцоог дэмжих, Залуучуудыг мэргэжлийн сургалтанд хамруулах  гэсэн саналыг дэмжсэн байна.

Д.Ану
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж