
Баян-Өлгийн нийт сумдад одоо байгаа малын тоонд харьцуулсанаар энэ өвөл шаардагдах ургацын тоо 588504,0 түүнээс ашиглагдаж байгаа нийт бэлчээр ургацын тоо 497797,2тн байгаа аж. Бэлэн хурааж авсан тэжээлийн хувьд өвс-56493,5тн, ногоон тэжээл-138,2тн, гар тэжээл-3932,5тн, үйлдвэрийн тэжээл-71,0тн байна. Аймгийн нөөцөд шаардагдах 5659тн өвс байхаас одоогоор бэлтгэсэн өвс нь 2430тн байгаа аж. Харин сумын нөөцөд бэлтгэсэн шаардагдах өвс нь 5658,5тн бэлтгэсэн өвс нь 3639,7тн байна.