
“Тийм ээ би жирэмсэн, энэ үнэн. Би хүүхэдтэй болохыг маш удаан хүлээсэн байсан учраас энэхүү баярт мэдээг нууцалмаар байсан юм” хэмээн Мэрайя Кэри хэлжээ.
“Хүүхэд бол энэ дэлхийн хамгийн том бэлэг. Бид хүүхэдтэй болсноо мэдсэн анхны өдрөөс л энэ наднин баяраа хадгалж үлдэхийг хичээсэн. Хэвлэлүүдээр элдвээр бичээд эхлээсэй гэж үнэндээ хүсээгүй. Хэлэх үе нь болоод ирэхээр л хэлнэ гэж бид тохироцсон юм. Одоо харин хэлэх цаг нь болсон” хэмээн түүний нөхөр Ник Кэннон ярьсан байна.
Мөн тэрбээр “Өмнө нь үр зулбасан маань бид хоёрт маш хүнд цохилт болсон. Бүх зүйл харанхуй руу орсон мэт байсан. Түүний дараа би хэнтэй ч юм ярьж чадахгүй байсан. Их хүнд байлаа” гэж Мариа Бильд ярьжээ.
Харин түүний нөхөр Ник “Тэрхүү аймшигт явдлын дараа бид хоёрын харилцаа улам ойртсон. Мариа түүнийг сайн давж гарсан. Одоо бүх зүйл ил тод болсон болохоор Мариа бид хоёр гэр бүл болон найз нөхдийн хамт тэмдэглэнэ. Энэ дэлхий дээрх хамгийн гайхалтай том бэлэг бол хүүхэдтэй болох явдал. Бид хоёр анх уулзаж байхдаа ирээдүйн хүүхдийнхээ нэрийн талаар ярилцаж байсан. Түүгээрээ л байна даа” гэж ярьжээ.