Цагаатгах комиссынхныг шагнав

Хуучирсан мэдээ: 2010.10.29-нд нийтлэгдсэн

Цагаатгах комиссынхныг шагнав

УИХ-ын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга Н.Энхболд  Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дэргэдэх Судалгааны төвийн ажилтан Лутаагийн Хатанбаатар, Сундуйжавын Энхбаяр нарт төрийн дээд шагнал “Алтан гадас” одон гардууллаа.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, нэр төрийг нь сэргээх, дурсгалыг нь мөнхжүүлэх талаар тэдний хийсэн ажлыг нь үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар энэхүү шагнасан байна гэж Комиссын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж