
Азийн АШТ-ий дөрөв дэх буюу сүүлийн гараа арванхоёрдугаар сард Филиппиний нийслэл Манилла хотноо болох бөгөөд тус гараанд түрүүлбэл Азийн аварга цолоо бататгах боломжтой юм. Сануулахад, Э.Халиунболд 2008 онд мотоциклийн бартаат замын уралдааны Азийн аварга болсон билээ.
-Азийн аваргын гурав дахь гараанд та хоёрдугаар байрт шалгарлаа. Уг нь гарааны өмнөх байдлаар Японы тамирчин та хоёр ижилхэн оноотой ерөнхий дүнгээр тэргүүлж байсан шүү дээ?
-Тийм ээ. Би саяны уралдаанд 100 хувь амжилт үзүүлж чадсангүй. Тэгээд би хоёрдугаар байрт ороод, Японы Сүзүки түрүүлснээр ерөнхий дүнгээр Сүзүки нэгт, би хоёрдугаарт бичигдэж байна.
-Дараагийн гараандаа та хэр бэлтгэж байна. Мэдээж түрүүлэх зорилготой байгаа байх?
-Түрүүлэх л зорилготой байгаа. Бэлтгэлийн хувьд гадаа хүйтэрчихээд хэцүү л байна. Хүйтэн болохоор мотоциклийн бэлтгэл хийхэд хүндрэлтэй байгаа.
С.Цэлмэг