Цэвэр бохир усны асуудалтай “шинэ сургууль”

Хуучирсан мэдээ: 2010.10.29-нд нийтлэгдсэн

Цэвэр бохир усны асуудалтай “шинэ сургууль”

Энэ жил Увс аймагт хийгдсэн томоохон бүтээн байгуулалтын нэг бол шинээр баригдсан “Увс-Эрдэм” ахлах сургууль аж. Ашиглалтанд ороод  хоёрхон сарын нүүр үзсэн хэдий  ч анги танхим нь хүйтэн, бие засах газрын ус хангалтгүйгээс эвгүй үнэр гардаг зэрэг гомдлууд эцэг эхчүүдийн зүгээс ирэх болжээ. Газар дээр нь очиход  уурын зуух ганц “ам”-аар галлаж байгаа болохоор жаахан хүйтэн байгаа, харин бие засах газрын хувьд цэвэр бохир усны төвийн шугамтай холбогдоогүй болохоор өөрсдөө гүний худгаас ус шахдаг, гэхдээ тэр ус нь нийт гурван давхар барилгын 30-аад  “00”-ын хаана  нь ч хүрдэггүй тухай ажилчид нь учирлаж байна. Ер нь аливаа зүйл хийхдээ “давс хийвэл уустал, ажил хийвэл дуустал” гэдэг зарчмыг баримтлахгүй бол шинээр бүтсэн, боссон бүхэн ийнхүү “шүүмжлэл” сүүлнээс салахгүй юм даа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж