Математикийн олимпиад амжилттай болжээ

Хуучирсан мэдээ: 2010.10.29-нд нийтлэгдсэн

Математикийн олимпиад амжилттай болжээ

Архангай аймгийн “Хүмүүн цогцолбор” нэгдүгээр сургуульд нэрт математикч А.Нямренчин багшийн нэрэмжит олимпиад боллоо.  Тус наадам 10 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа ба Өвөрхангай, Архангай, Хөвсгөл, Дундговь, Дархан-Уул, Орхон аймгийн сурагчид оролцлоо. 7-11 ангийн сурагчид оролцсон тус олимпиадад 7-р ангиас Архангай аймгийн Хүмүүн цогцолбор 1-р сургуулийн сурагч Ц.Цэвээндолгор, Архангай аймгийн Хүмүүн цогцолбор 1-р сургуулийн сурагч Д.Нарандэлгэр, Дундговь аймгийн Х.Баасанренчин нар эхний байруудыг эзэлсэн бол шилжилтийн 8-р ангиас Өвөрхангай аймгийн Хархорин сумын сурагч О.Буянбат, Хөвсгөл аймгийн “ЭДЦ” сургуулийн сурагч Д.Оюунтөгс, Өвөрхангай аймгийн Мэргэд сургуулийн Т.Пүрэвдорж нар 1, 2, 3-р байрыг эзэллээ. Харин 8-р ангиас Хөвсгөл аймгийн “ДМЦ” сургуулийн сурагч М.Мөнхтулга, “Эрдмийн далай” сургуулийн сурагч Д.Лхагважаргал, Дундговь аймгийн сурагч А.Батжаргал, 9-р ангиас Дархан-Уул аймгийн сурагч А.Сүхболд, Орхон аймгийн “Мон-Турк” сургуулийн сурагч Д.Гүрдагва, Өвөрхангай аймгийн Мэргэд сургуулийн сурагч О.Болд-Эрдэнэ, 10-р ангиас Дархан-Уул аймгийн Г.Баяннамсрай, Хөвсгөл аймгийн “ЭДЦ” сургуулийн сурагч Ж.Энхбаяр, Дундговь аймгийн сурагч Э.Энх-Амарбаясгалан, 11-р ангиас Архангай аймгийн Хүмүүн цогцолбор 1-р сургуулийн сурагч Д.Түвшинтөр, Хөвсгөл аймгийн “ДМЦ” сургуулийн Б.Зоригтбаатар, Өвөрхангай аймгийн Хархорин сумын сурагч Г.Доржсундуй нар эхний байрыг эзэлжээ. Багийн дүнгээр Хөвсгөл аймаг тэргүүлж, Дархан-Уул, Архангай аймгууд удаалжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж