
Оросын холбооны улсад дээд болон тусгай мэргэжлийн сургууль төгсөгч зөвхөн аймгийн төвд гэхэд зуу гаруй байгаа бөгөөд тэд жил бүр энэ баяраа ёслол төгөлдөр тэмдэглэж заншжээ. Тэд орос дуу дуулаачдыг шалгаруулах, Орос орныг хэн сайн мэдэх вэ асуулт хариултын болон зохион бичигчдийн уралдаан дүгнэх, урлагийн тоглолт, өргөн хэлэлцүүлэг зохион байгуулах зэрэг уламжлалт ажилтай юм.
Өнөөдөр болох энэ ёслолын үед аймгийн театрт баярын хурал, хүндэтгэлийн концерт болж Оросын уран сайхны кино үзүүлэх ажээ. Энэ баярт ОХУ-ын элчин сайдын яамны өндөр зэрэглэлийн төлөөлөгч, ДСНК-ийн захирал нэр хүрэлцэн ирээд байна.
С.Пүрэвсүрэн