
Үндсэн сургалт нь хоёр хөтөлбөртэй буюу тодруулбал, менежерүүдэд зориулсан хөтөлбөр нь борлуулалтын менежментийн (Sales management) орчин үеийн мэдлэг, ойлголтуудыг олгоход чиглэдэг бол борлуулалтын ажилтнуудад зориулсан хөтөлбөр нь бичил худалдааны (Selling) талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх зорилготой аж. “Монголын лектор” төвөөс зохион байгуулдаг “Мастер борлуулагч” сургалтад одоогийн байдлаар Жи-Мобайл ХХК, Бодь Даатгал, Практикал Даатгал, Прайм Даатгал ХХК, Монгол Тамхи Со ХХК, Саммит ХХК, Петровис ХК, Шилэн хийц ХХК, Могул ХХК, Нэйшнл Лайф Даатгал ХХК, Баясах трейд ХХК зэрэг томоохон аж ахуйн нэгжүүдийн борлуулалтын 400 гаруй менежер, ажилтнууд хамрагдаж, борлуулалтын талаарх мэдлэг, ур чадвараа нэмэгдүүлжээ.