
Энэ нь тухайн намын дотоод асуудал ч гэлээ төрийн эрхийг барьж байгаа улс төрийн ууган хүчний хувьд нээлттэй, ард түмэндээ ойр, хэнийг эрх барих дээд байгууллага болох- их хуралдаа элч төлөөлөгчөөр сонгосон нь ил тод байх ёстой биш үү. Урьд өмнө энэ мэт их хуралд сонгогдох төлөөлөгчөө ил, далд жил шахам хугацаанд судалж олон шалгуураар шүүрддэг МАХН өнөөдөр яагаад ингэтэл нууцлах болов оо. Энэ мэдээг бичигч би ч 24 жилийн өмнө энэ мэт олон шалгуур давж МАХН-ын 19 дүгээр их хуралд төлөөлөгчөөр сонгогдон орон даяар сүр дуулиантай зарлагдаж байснаа санаж байна. Дотоод зөрчил, шийдэх асуудлын өнгө төрх өнөөдөр ингэтэл хурцадлаа гэж үү. МАХН-ын одооны их хуралд Дундговь аймгаас ямар ч байсан хориод төлөөлөгч оролцохоор сонгогдсон гэнэ. Чухам хэн хэн бэ гэдэг нь аймгийн МАХН-ын дэд дарга О.Бат-Эрдэний мэдэгдсэнээр нууц байгаа юм байна.
С.Пүрэвсүрэн
С.Пүрэвсүрэн