Хавьсганаас болгоомжилж байна

Хуучирсан мэдээ: 2010.10.29-нд нийтлэгдсэн

Хавьсганаас болгоомжилж байна

Дундговь аймгийн зүүн талын сумдын нутгаар хавьсгана хэмээх сүүн шүүстэй үет ургамал  адууны гэдсэнд түгжрэл үүсгэж байгааг өмнө нь мэдээлсэн. Газрын гарц сайтай, сөл тасраагүй байгаа энэ нутгаад малчид адуугаа оруулах гэсэн ч хавьсганаас болгоомжлон Хэнтий аймгийн Дархан сумын нутаг руу чиглүүлж байна. Хавьсгана адууны гэдсэнд араг утас шиг бөөрөнхийлөн нягтарч түгжрэл үүсгэдэг бөгөөд ингэж өвчилсөн адууг нядлахаас өөр эмчилгээ байхгүйг мэргэжилтнүүд хэлж байна. ”Хавьсганатаж үхсэн адууны гэдэснээс түгжрээг авч халуун усанд хийгээд хутгаад байхад задрахгүй юм билээ. Тэгэхлээр адууны гэдсэнд яагаад ч задрахгүй, мэс засал хийж авахаас аргагүй. Ер нь тэгээд адуу хөрвөөж унаад хавьсганатсан нь мэдэгдвэл нядлахаас яахав” гэж аймгийн Мал эмнэлгийн албаны их эмч Н.Пунсанцогвоо ярьж байна.

С.Пүрэвсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж