Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

Хуучирсан мэдээ: 2010.10.29-нд нийтлэгдсэн

Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

Нийслэл хотын 371 жилийн ой өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Ерөнхий сайд С.Батболд, УИХ-ын дэд дарга Г.Батхүү, Шадар сайд М.Энхболд, НИТХ-ийн дарга Т.Билэгт, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр нар Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв.

Хүндэтгэл үзүүлэх ёслолд мөн УИХ-ын гишүүд, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид, нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын удирдлага, Монгол Улсад суугаа гадаадын дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүд, ард иргэдийн төлөөлөл оролцлоо.

Өндөр гэгээн Занабазар 1639 онд Өвөрхангай аймгийн Ширээ цагаан нуурт Номын өргөөгөө байгуулсан нь өнөөгийн Нийслэл Улаанбаатар хотын суурь болсон юм гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж