”Сулдаа гарах” гишүүд хэн бэ?

Хуучирсан мэдээ: 2010.10.29-нд нийтлэгдсэн

”Сулдаа гарах” гишүүд хэн бэ?

“Фокус” хэмээх судалгааны төвөөс улс төрийн хүрээний долоон эрхмийг УИХ-ын 2012 оны сонгуульд “сулдаа гунхаж яваад” ялалт байгуулж төр түшнэ гэсэн дүгнэлт гаргажээ. Тэдгээр нь Ерөнхий сайд С.Батболд, Засгийн газрын Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, ИЗН-ын дарга С.Оюун, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Ц.Оюунгэрэл, Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат, Нийгмийн ардчилал-Монголын эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Д.Алтай нар гэнэ.

Судалгааны дүн жил хагасын дараа үнэн гэдэг нь батлагдвал УИХ-д олон эмэгтэй гишүүн гарч ирэх бололтой.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж