Би Монголоороо гоёдог

Хуучирсан мэдээ: 2010.10.29-нд нийтлэгдсэн

Би Монголоороо гоёдог

Хөх Азийн цээжин дээр ирж буцахын учир

Хүмүүний
алтан заяа энд байхын учир
Туурайн тамгатай хөрсөн дээр
Унагатай
хамт тэнцэж хөлд орохын учир
Тунгалаг шандны толиог
Хулантай хамт
булаалдаж рашаан амсахын учир
Би Монголдоо мэндэлсэн юм

Газар тэнгэрийн савслагад гайхуулан байж
Ганц яваа насаараа
би Монголоороо гоёно
Би, хөхөөтэй зуны цэцгийн алаг шүүдрээр нь хөлөө
гоёдог
Хүрэн толгойн сүүдрийн айзам шавхаагаар нь хоолойгоо гоёдог
Зэрэглээтсэн
талын бараан нүүдлээр харцаа гоёдог
Зээглэсэн шар толгодын алтан
хормойгоор хаяагаа гоёдог
Тийм ээ, би Монголоороо гоёдог
Үргэлжлэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж