Газрыг давхар эзэмших эрх олгожээ

Хуучирсан мэдээ: 2010.10.29-нд нийтлэгдсэн

Газрыг давхар эзэмших эрх олгожээ

Баянгол дүүргийн Газрын албаны мэргэжилтнүүд  энэ онд тус дүүргийн XX хорооны нутаг дэвсгэрт иргэн Н.Дэлгэрсайхан болон “Ач үр” ХХК-д газар эзэмшүүлэх эрх олгохдоо нэг газрыг дээрх иргэн, аж ахуйн нэгж хоёрт давхцуулан олгосноос маргаан гарчээ. Тиймээс Иргэн Н.Дэлгэрсайхан “Баянгол дүүргийн газрын албаны мэргэжилтнүүд  “Ач үр” ХХК-ийн захиралтай хуйвалдаж, эзэмшиж байсан газрыг минь тус компанид давхцуулан олгосон, ингэснээр газраа алдахад хүрлээ” гэж Авлигатай тэмцэх газарт гомдол гаргаж, шалгуулсан байна.  Уг гомдлын дагуу Авлигатай тэмцэх газраас хяналт шалгалт хийхэд Баянгол дүүргийн газрын алба нь “Ач үр” ХХК-ийн нэр дээр 120 м кв хэмжээгээр газар эзэмших гэрчилгээ гарсан байтал гэрчилгээг бичиж олгохдоо 240 м кв хэмжээгээр бичиж өгч гэрээ байгуулснаар иргэн Н.Дэлгэрсайханд эзэмшүүлсэн газар “Ач үр” ХХК-д эзэмшүүлсэн  240 м кв газартай давхцсан нь тогтоогдсон аж. Тиймээс Баянгол дүүргийн Газрын албаны мэргэжилтнүүд эрх зүйн зөрчил гаргасан нь тогтоогдсон учир Авлигатай тэмцэх газраас  Нийслэлийн газрын алба болон Баянгол дүүргийн засаг дарга, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт уг зөрчлийг арилгахаар албан бичиг хүргүүлсэн байна.  Үүний дагуу Нийслэлийн газрын албанаас дүүргийн газрын албаны мэргэжилтнүүдийн гаргасан зөрчлийг засч , иргэн Н.Дэлгэрсайханыг хохиролгүй болгожээ.

Н.Түвшин 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж