Тейлор Свифт лааны тосон барималтай боллоо

Хуучирсан мэдээ: 2010.10.29-нд нийтлэгдсэн

Тейлор Свифт лааны тосон барималтай боллоо

Залуу дуучин Тейлор Свифт өөрийн лааны тосон барималтай болжээ. Түүний лааны тосон баримлыг өчигдөр Мадам Тюссо Музейд байрлуулж, үзэгчдийн хүртээл болголоо.

Дуучин бүсгүй өөрийн лааны тосон барималаа сонирхороор уг музейд зочилж, хамтдаа гэрэл зургаа авахууллаа.

“Энэхүү лааны тосон баримал үнэхээр гайхалтай. Миний бүх зүйлийг яг таг тааруулж, адилхан хийсэн байна. Өндрийн хэмжээ болон бусад бүх зүйл нь яг адилхан болж. Үнэхээр гайхалтай” хэмээн дуучин бүсгүй хэвлэлийнхэнд хандан хэлжээ.

Мөн дуучин Тейлор Свифт даваа гаригт “Speak Now” хэмээх цомгоо худалдаанд
гаргасан. Энэ цомог нь түүний хоёр дахь бие даасан цомог бөгөөд
худалдаанд гарсан эхний долоо хоногтоо нэг сая хувь борлогдож, энэ
жилийн хамгийн хурдан борлогдсон цомгоор шалгарах боломжтой тухай
хөгжмийн мэргэжилтнүүд тооцоолоод байна. Одоогоор 500 гаруй мянган хувь
борлогдоод байгаа ба эхний нэг өдрийн дотор 200 мянган хувь борлогдсон
аж.

Өнгөрсөн наймдугаар сард Эминемийн “Recovery” цомог нээлтээ
хийсэн эхний долоо хоногтоо 741 мянган хувь борлогдож, худалдаанд гарсан
эхний долоо хоногтоо хамгийн олон хувь борлогдсон цомгоор нэрлэгдээд
байгаа юм. Хэрвээ Тейлор Свифтийн шинэ цомог энэ тооноос илүү хувиар
борлогдож чадвал алдарт реппер маань дээд амжилтаа алдахад хүрээд байна.

Дашрамд
сонирхуулахад, реппер Лил Вэйний "Tha Carter III" цомог 2008 оны
зургадугаар сард худалдаанд гарч, эхний долоо хоногтоо нэг сая гаруй
хувь борлогдож байжээ.

Н.Наран

Гэрэл зургийг энд дарж үзнэ үү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж