
Соёл, урлагийн салбарыг хөгжүүлэх зорилтын хүрээнд 2011 оноос эхлэн улсын гэх тодотголтой бүх театрт санхүүгийн эрх чөлөө олгохоор болжээ. Энэ нь тухайн соёл урлагийн байгууллагууд бусдаас хараат бус болж, тоглолтынхоо орлогоор өөрсдийгөө санхүүжүүлээд явах бололцоог олгохоор болсон гэж Боловсрол, соёл шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр хэлж байна. Одоо бол театрын удирдлагууд “Шинэ бүтээл тавихад хөрөнгө хэрэгтэй байна гэж учирлахаасаа илүүтэй, театрт урсгал засвар хийхгүй бол хэцүүдлээ” хэмээн зовлон тоочдог. Тиймээс 2011 оноос эхлэн соёл урлагийн салбарынханы хувьд санхүүгийн эрх чөлөөг мэдэрсэн, цоо шинэ бүтээлүүд тайзан дээр амилсан онцлог жил байх нь бололтой.
Г.Дарь