Бөх тайлбарлагчдын уралдаан болно

Хуучирсан мэдээ: 2010.10.29-нд нийтлэгдсэн

Бөх тайлбарлагчдын уралдаан болно

Үндэсний бөх тайлбарлагчдын нээлттэй уралдаан ирэх арваннэгдүгээр сарын 19-20-ны өдрүүдэд Хэнтий аймгийн төвд болох ажээ. Үндэсний бөх тайлбарлагчдын мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлж, харилцан туршлага солилцуулах, бөх тайлбарлагчдын авьяас, ур чадварыг олон нийтэд сурталчлах, өсвөр насны хүүхдүүдэд үндэсний бөхийн түүх, соёл ёс жаягийг таниулахын зэрэгцээ бөх тайлбарлагчдын залгамж халааг төрүүлэх зорилготой тус уралдааныг Хэнтий аймгийн Биеийн тамир спортын газар, Үндэсний бөхийн холбооноос зохион байгуулж буй. Уралдааныг тус аймгийн Үндэсний бөхийн холбооноос томилогдсон шүүгчдийн бүрэлдэхүүн шүүн явуулах ажээ.

Бөх тайлбарлагчдын уралдаан нийт зургаан үе шаттай байх ба үндэсний бөхийн түүх, ёс жаягийн талаарх мэдлэг, хоолойн өнгө, бөх тайлбарлалт, барилдааны тайлбар, үндэсний бөхийн мэхний мэдлэгийн төвшин, бөхийн цол дуудах, үзэгчдийг байлдан дагуулах  авьяас чадвар зэрэг үзүүлэлтээр оролцогчид өрсөлдөх юм байна. Сонирхуулахад, тэргүүн байрт шалгарсан бөх тайлбарлагч нэг сая төгрөгийн эзэн болох аж.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж