
Алдарт жүжигчин Мерилэн Монро залуу үзэсгэлэнтэй харагдахын тулд нүүрэндээ тосоо зузаан түрхдэг байсан гэдэг. Гэхдээ энэ арга нь хүн болгонд үйлчилнэ гэвэл эндүүрэл. Нас ахих тусам хүний арьс чийгшлээ алдаж, хуурайшсанаас хөгшин харагдуулдаг байна. Нүүрний тос арьсыг чийгшүүлж, үрчлээг багасгаж байгаа мэт боловч хөгшрөлтийг зогсоож чадахгүй гэж дерматологичид ярьж байна. Зөвхөн ретинол мэтийн арьс хөгшрөлтийн эсрэг идэвхитэй үйлчилгээтэй нь нотлогдсон тос л үрчлээнээс хамгаалж чадна. Шингэц муутай арьс арчилгааны бүтээгдэхүүн тос, крем арьсанд бүр эсрэгээр нөлөөлж, батга үүсгэдэг байна.