“Цахилгаан дамжуулах утасны бүрээс шалбарсан аваас та түүнийг нүцгэн гараар барих эсвэл…” гэж нуршихын оронд хохмойн толгойг аянгатай зураад л боллоо. Ойлгомжтой!
Бидний ихээхэн бардмаар ой ухаан гэх зүйлд зарим хэцүү зүйлийг дүрс л “нааж” өгч тусалдаг. Тухайлбал, Исус Христос яагаад цовдлуулсан бэ? Зугтаж болоогүй юм байх даа гээд ердийн хүмүүст ойлгомжгүй зүйл байдаг. Хэрэв түүнд ангаахайгаа хооллох гээд цээжээ ярсан хотон шувууны тухай яриад эхэлбэл бүдэгдүүхэн ойлголт гарч ирнэ. Тиймээс ч тэр хотон шувуугаар христийн шашны ном судар, сүм хийдийн ханыг чимдэг ажээ.
Ихийг илэрхийлсэн жижиг тэмдгийн тухай өнөөдөр бид ярихдаа жижиг сажиг зүйлийн бэлгэдэлд голчлон анхаарлаа.
УРОБОРОС
Амттай гээд могой сүүлээ залгиж байгаа юм биш. Он цагийн хязгааргүй давталтыг бэлгэдсэн энэ тэмдгийг эртний грекүүд бодож олсон юм. Нэгэн үе тоочид энэ тэмдгээр төгсгөлгүйг заахаар шийдэж байснаа дараа нь хэвтээ наймын тоог зурах нь могой зурахаас амар гэж үзжээ.
БҮХНИЙГ ХАРАГЧ ХАРЦ
Бурхан өөрөө пирамид дотор нуулгасан ч бүхнийг харж байна гэсэн утгатай эртний египетчүүдийн зохиосон бэлгэдэл. Дараа нь түүнийг элдэв нууц нийгэмлэгүүд хэрэглэж байлаа. Одоо бол бүхнийг харагч нүдийг долларын дэвсгэртүүдээс үзэж болно.
АНКХ
Египетийн мөнхийн амьдралын бэлгэдэл. Ийм тэмдэггүйгээр өөр ертөнцөд үдэгдсэн ганц ч талийгаач Египетэд байхгүй. Алтаар хийсэн биеттэй эсвэл алт мөнгөгүй бол духанд нь зураад л тэнгэрт тэднийг “илгээдэг” аж.
НОХОЙ, ЧӨТГӨР…
Орчин үеийн болсон энэ сүүлтэй бэлгэдэл үнэн хэрэгтээ арслан заантай чацуу шахуу настай гэнэ. Ямар ч байсан энэ тэмдэг XIV-XV зуунд латин гар бичмэлд анхлан харагдсан юм. Гар бичмэлийн материал үнэ цэнэтэй ховор байснаас лам нар үгийг товчлон элдэв тэмдэг бодох хэрэгтэй болжээ. Тэд угтвар үг “ad” гэдгийг нийлүүлээд @ болгочихсон байна. Дараа нь энэ тэмдэг нь барааны үнэ заасан болж нягтлангийн дансанд ороод авав. Эцэст нь 1972 онд Америкийн BBN Technology компанийн Рэй Томлинсон уг тэмдгийг шуудангийн хайрцгийн хаягийг заахад хэрэглэх болжээ. Оросууд энэ тэмдгийг нохой гэдэг. Бусад хэлэнд тэр нь чөтгөр, муурын зулзага, өт гэх зэргээр нэрлэдэг аж.