
Пентагон иргэддээ түгших хэрэггүй, пуужингийн санамсаргүй харвалт байхгүй гэж мэдээлэв. Болсон хэргийн талаар ерөнхийлөгчид мэдээлсэн байна.
Вайоминг мужийн Агаарын нисэх хүчний «Уоррен» баазын цэргийнхэн тив алгасан нисэх, цөмийн цэнэгтэй «Минитмен III» 50 баллистик пуужингийн хяналтаа бараг цаг орчим алдсан тухай CNN мэдээлсэн байна. Хэрэг явдал өнгөрсөн бямба гаригт болсон ч ерөнхийлөгчид мэдээлсний дараа дөнгөж энэ долоо хоногт энэ тухай тодорхой мэдээлэл гарчээ.
АНУ-ын Батлан хамгаалах яамны төлөөлөгч командын байр ба пуужингийн хооронд холбоо нь цахилгааны саатлын улмаас тасалдсан гэж хэлэв. Санамсаргүйгээр пуужин харвах боломж байгаагүй гэж тэрбээр онцолсон байлаа. Агаарын нисэх хүчний командлал цахилгааны хангамж сэргэтэл пуужингуудыг хяналтаа авсан байсан. “Хүн амд аюул байгаагүй” гэсэн түүний үгийг Wall Street Journal сонин иш татлаа.
Пентагоны бас нэг төлөөлөгч мэдэгдэхдээ онц байдал үүссэн шалтгааныг тодруулж байна гээд “Пуужингууд нь олон давхар хамгаалалтын системтэй” хэмээн сануулжээ. Агаарын нисэх хүчний төлөөлөгч IV Весли Миллер мэдэгдэхдээ “цахилгааны тасалдлаас тив алгасан нисэх баллистик пуужингийнхаа 11 хувийн хяналтыг алдсан байлаа” гэсэн юм. Цэргийнхний хэлснээр цахилгаан тасарсан үеэр командлал нь пуужингийн байдлын талаар шалгалт хийх боломжгүй болсон бөгөөд хэрэв команд ирсэн бол системүүдтэй холбоо барин пуужинг хөөргөж чадахгүй болсон байжээ. “Ерөнхийлөгч тэднийг харвана гэсэн бол дуртай цагтаа л үүнийг хийж болох байсан” гэж цэргийн бас нэг тушаалтан хэлэв. Цахилгааны саатлын шалтгаан тодорхойгүй, санаатайгаар сүлжээнд саатал гаргасныг үгүйсгэхгүй гэж цэргийнхэн хэлж байгаа. Зарим мэдээгээр газар дор тавигдсан кабельд гэмтэл гарсан байж болох ажээ.
Одоо АНУ-ын зэвсэглэлд 500 цөмийн цэнэгтэй 450 ширхэг Minuteman III пуужин байгаа ба Малмстром бааз (Монтана), Фрэнсис Уоррены нэрэмжит бааз (Вайоминг) ба нисэх бааз Минот (Хойд Дакота) гуравт тус бүр 150 пуужин газар доорх байрлалд жижүүрлэж байна.
Болсон хэргийн талаар Штабын дарга нарын нэгдсэн товчооны тэргүүн Майкл Маллен Батлан хамгаалахын сайд Роберт Гейтст мэдэгдсэн байв. Гейтс цөмийн аюулгүй байдалд ихээхэн анхаарал тавьдаг. Цөмийн цэнэгтэй холбоотой хэргүүд 2008 онд гарч байхад тэрээр Штабын дарга нарын нэгдсэн товчооны тэргүүн ба Нисэх хүчний командлагч хоёрыг огцруулж байлаа.
Дашрамд тэмдэглэхэд ийм хэрэг 10 жилийн өмнө гарч байсан нь сая тодорхой болсон байв. Штабын дарга нарын нэгдсэн товчооны тэргүүн асан генерал Хью Шелтон дурсамжийн номондоо ерөнхийлөгч байсан Билл Клинтоны туслах “цөмийн чемоданы” кодыг гээчихсэн байснаа хэдэн сар нуусан тухай бичсэн байна. Генералын дурсамжаар ийм явдал 2000 онд болжээ. Сар бүр Цагаан ордонд кодын шалгалт хийгддэг байсан ба кодуудыг хадгалсан туслах нь түүнийг одоо ерөнхийлөгчид байгаа гэж хэд хэдэн удаагийн шалгалт дээр хэлж байсан ажээ. Тэрээр Клинтон чухал хуралтай учир түүнээс код асууж ажлыг нь тасалдуулах хэрэггүй гэж хэлдэг байсан гэнэ.
Цөмийн чемоданы кодоо АНУ дөрвөн сард нэг удаа сольдог байна. Яг тэр үеэр л тэр хүн кодыг хаячихсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн ба харин Билл энэ талаар мэдээгүй өнгөрсөн ажээ.