Эмч нар орон нутагт ажиллана

Хуучирсан мэдээ: 2010.10.29-нд нийтлэгдсэн

Эмч нар орон нутагт ажиллана

Хөдөө орон нутагт гурван сарын хугацаатай томилолтоор ажиллах эмч нар өнөөдөр аян замдаа гарлаа. Орон нутгийн эмнэлэгт III шатлалын эмч нарыг ажиллуулж, тухайн аймагт ажиллаж байгаа төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч нарыг ажлын байран дээр нь сургах,  хөдөө орон нутгийн ард иргэдэд хүргэх төрөлжсөн тусламж үйлчилгээг сайжруулах, эрүүл мэндийн салбарт энэ чиглэлийн хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх зорилгоор энэхүү ажлыг хийдэг аж. Энэ удаад Говь-Алтай аймагт Шастиний нэрэмжит  төв эмнэлгийн мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний их эмч П. Чулуунцэцэг, мэс заслын эмч  Г. Баяраа, Увс аймагт ЭНЭШТ-ийн Хүүхдийн мэс заслын их эмч Р. Нуржанар, мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний сувилагч Х. Сувд-Эрдэнэ, Өмнөговь аймагт ЭНЭШТ-ийн мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний их эмч Л. Хорлоо, сувилагч Ц. Мөнхбаяр, Эх барих эмэгтэйчүүдийн их эмч Б. Бэрцэцэг нарыг тус тус томилсон байна.
 
П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж