
Тэгвэл бусдад буруу ойлголт төрүүлж байдаг тэдгээр үйл хөдлөлүүдийн талаар та юу мэдэх вэ?
1. Урдаа юм барих: Кофе, тэмдэглэлийн дэвтэр, гар цүнхээ урдаа барих нь ичимхий зан болон эсэргүүцлийг илтгэж, өөрийгөө бусдаас тусгаарлаж, юмны ард үлддэг болохыг харуулна.
2. Цагаа харан, хурууныхаа хумсыг эргүүлж тойруулан харах нь уйтгарлаж байгаагын шинж. Хүнтэй ярилцаж байгаа үедээ цаг руугаа хэзээ ч битгий харж бай. Мөн хумсаа ч эргүүлж тойруулан харах хэрэггүй.
3. Хувцасны хог шороог түүх: Ялангуяа бусадтай ярилцаж байгаа үедээ доош тонгойн хувцсан дээрх хогийг түүвэл ихэнх хүмүүс үүнийг саналыг нь дэмжихгүй байна эсвэл шударга хариу өгч чадахгүй гэж ойлгоно.
4. Эрүүгээ илэх: Энэ нь “ Тийм гэж үү?” гэж хэлж байгаатай адил шүүмжлэлтэй байдлыг илтгэнэ. Хүмүүс ямар нэгэн шийдвэр гаргахдаа ийм үйлдэл үзүүлдэг.
5. Нүдээ жартайлгах: Хэрвээ та хэн нэгэнд дургүй гэдгээ харуулахыг хүсвэл түүн рүү харж байхдаа нүдээ жартайлга. Нүдээ жартайлгах нь бүхий л амьтдын уур хилэн, үзэн ядалтын гол илэрхийлэл билээ. Бар, ноход бүгд олз руугаа дайрахаас өмнө нүдээ жартайлгадаг. Зарим хүмүүс бодож байх үедээ рефлексээрээ нүдээ онийлгодог. Тиймээс бусдад буруу сэтгэгдэл төрүүлэхгүйн тулд нүдээ битгий онийлгож бай.
6. Наалдаж зогсох: Ийм үйлдэл огт танихгүй хүнд таагүй сэтгэгдэл төрүүлнэ. Ямар ч тохиолдолд ярилцаж буй хоёр хүний хооронд үл мэдэгдэх хилийн зураас байдаг. Сайн найз, эсвэл халуун амрагууд л биш бол энэ зураасыг давах хэрэггүй.
7. Хүмүүсийн хажууд доошоо харах: Ийм үйлдэл нь сонирхолгүй, үл тоомсорлож байгааг илтгэнэ. Хэн нэгэнтэй ярилцаж байхдаа толгойгоо бөхийлгөлгүй, нүдээрээ амьд холбоо тогтоох нь чухал.
8. Толгойгоо илэх: Нүүрээ илэн, хамраараа оролдох нь хууран мэхлэх гэж буйн шинж юм. Мөн худлаа ярьж буй хүн гараараа амаа дардаг нь хамгийн түгээмэл үйлдэл.