“Шилдэг цахим хуудас-2010” уралдааны дүн гарчээ

Хуучирсан мэдээ: 2010.03.26-нд нийтлэгдсэн

“Шилдэг цахим хуудас-2010” уралдааны дүн гарчээ

Өсвөр үеийнхний авъяас чадварыг нь хөгжүүлэх зорилгоор Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технолгийн газар “Батжаргал сан” төрийн бус байгууллага, Мэдээлэл технолгийн үндэсний парк хамтран хоёр дахь жилдээ “Шилдэг цахим хуудас-2010” уралдааны ЕБС-ийн ахлах, дунд ангийн сурагчдын дунд зохион байгууллаа. Тус уралдаанд шалгарсан сурагчдад энэ сарын 24-нд шагналыг нь гардууллаа. Уг уралдааны тэргүүн байранд нийслэлийн 24-р сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Г.Мөнхбат хүртэж, өргөмжлөл, болор цом, мөнгөн шагнал, “Шинэ үе” дунд сургуулийн 11 дүгээр ангийн сурагч С.Ууганбаяр, нийслэийн 2 дугаар сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Б.Маналцэрэн, есдүгээр ангийн сурагч З.Төгөлдөр, Б.Бат-Ирээдүй нар удаахь байруудад шалгарч,шагналаа гардах авчээ.
Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж