
12:00 цагаас Хэвлэлийн хүрээлэнгийн хурлын танхимд Англи, Канад, Австрали, Швейцари, Малайз, Тайван зэрэг гадаадын топ их, дээд 13 сургууль хамтран “Олон Улсын Боловсролын Үзэсгэлэн Яармаг”-ийг Монгол залууст зориулан зохион байгуулахтай холбогдуулан мэдээлэл хийнэ. Хэвлэийн хурлыг Оюунлиг үйлс ТББ-аас зохион байгуулах юм.
- Хүнсний аюулгүй байдал алдагдаж, энэ асуудал олны анхаарал татаж байгаатай холбогдуулан нийслэлийн бүх цэцэрлэг, яслийн багш ажилтнууд эрүүл хүнс, хоолны тулгамдаад байгаа асуудлын талаар хэлэлцүүлэг өрнүүлнэ. Хэлэлцүүлэг нийслэлийн нэгдүгээр амаржих газрын зүүн талд Сэлбийн голын шинэ гүүрний зүүн хойно орших “Lux house” байранд болно.
- Монголбанкинд хувийн хэвшлийнхний зовлон жаргалыг сонссон, санал сэтгэгдлээ хуваалцах хэлэлцүүлэг болно.
- Дэлхийн Банкны шинээр томилогдсон, Монгол улс хариуцсан менежер бөгөөд Улаанбаатар хот дахь суурин төлөөлөгч хатагтай Корали Гэвэрсийн Монголын иргэний нийгмийн төлөөлөгч нартай танилцах уулзалт 11.00 цагт Дэлхийн Банкны суурин төлөөлөгчийн газрын уулзалтын танхимд болно.
- Төрийн ордонд УИХ-ын чуулганы хуралдаан болно. Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэд байгуулагдсан Санхүү, эдийн засгийн дэд зөвлөлийн хоёрдахь удаагийн хуралдаан хоёр дахь өдрөө үргэлжилнэ.
- Өнөөдөр мөн нийслэлийн өдөр тохиож байна. Улаанбаатар хот үүсч байгуулагдсаны 371 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд “Өргөөгөөс-өнөөгийн нийслэл” теле хичээл, хотын аялал болох юм байна.
- “Хотын аялал” нь Улаанбаатар хотын түүх, соёлын тухай мэдлэгийг өсвөр үеийнхэнд таниулж улсынхаа нийслэл хотоороо бахархан, дээдлэх үзлийг төлөвшүүлэх зорилгоор ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хамруулна. Сургууль бүрийн төлөөлөл болсон 11-р ангийн сурагчид хамрагдах ба 11.30 цагт Сүхбаатарын талбайд цугларч аялалд гарах юм байна. “Өргөөгөөс-өнөөгийн нийслэл” теле хичээл аравдугаар сарын 29-ны өдөр хичээлийн гуравдугаар цагт нийслэлийн есөн дүүргийн бүх ерөнхий боловсролын сургуулиудад нэг зэрэг эхэлнэ.
- Жижиг, дунд үйлдвэрийнхэн буюу арьсан урлал үйлдвэрлэгчид бүтээлийн үзэсгэлэнгээ дэлгээд байна. Өчигдөр эхэлсэн үзэсгэлэн өнөөдөр үргэлжилж буй ба энэ сарын 31-нд хаалтаа хийнэ. Үзэсгэлэн “Мишээл экспо” төвийн үзэсгэлэнгийн танхимд болж байна.