
Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооноос Дэлхийн Банк болон хувийн хэвшлийн идэвхтэй оролцоотой хэрэгжүүлсэн "Хөдөөг холбоожуулах хөтөлбөр"-ийн хэрэгжилт, үр дүнгийн талаар хэвлэлийнхэн, сэтгүүлч нарт зориулсан мэдээллийн уулзалт болно. Өнөөдөр Дэлхийн банкны суурин төлөөлөгчийн газарт болох уг уулзалтад Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Б.Болдбаатар, Дэлхийн Банкны Мэдээлэл, Харилцаа Холбооны Технологийн бүсийн зохицуулагч, ахлах мэргэжилтэн хатагтай Тензин Долма Норбу хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын талаар мэдээлэл хийх юм байна.
Д.Цэц