
“Поимогите нам” киноны нэгдүгээр анги дээр 90-ээд оны ганзагын наймааны эрин үеийг хошин мэтээр дүрсэлсэн ч тэр үеийн Монголыг нийгмийн амьдралыг ямар ч чимэг хачиргүй гаргаж чадсанаараа олны сонирхлыг татаж чадсан юм.
Харин хоёрдугаар анги дээрээ галт тэргэнд учирч байсан наймаачид 20 жилийн дараа онгоцонд таарч дахин адал явдалтай учирах нь ээ. “Помогите нам” буюу “Хувааргүй нислэг” уран сайхны киноны ерөнхий найруулагчаар Ш.Даваадорж, туслах найруулагчаар Доёо, зургийн даргаар Амбий, ерөнхий продюсерээр “Wisdom film” продакшн ажиллажээ. Киноны нэгдүгээр ангийг ОХУ-д -39 хүртэлх хүйтэнд хийж байсан бол хоёрдугаар ангийг зарим зураг авалтыг говьд +43 градуст хийжээ.
Тус киноны гол дүрүүдэд жүжигчин Амбий, Доёо, Лхагваа, Чапи, Батсүх, Б.Баатархүү, Б.Навчаа, Ганцэцэг болон топ модель Ч.Туяацэцэг, модель Э.Сэлэнгэ нар тус тус тогложээ.