
бизнест амжилттай яваа. Түүний нэрээр нэрлэгдсэн хүүхэлдэй, орны
хэрэглэлийн иж бүрдэл, тэр ч бүү хэл хиймэл хумс хүртэл гарсан. Харин
энэхүү жагсаалтан дээр түүний нэрийн сүрчиг нэмэгдлээ. Тэрбээр “Би
дуучин Бритни Спийрсийн гаргасан сүрчгийг үнэрлэж үзээд үнэхээр
таалагдсан. Тэгээд л өөрийн нэрийн сүрчигтэй болох санаа төрсөн юм.
Бритнигийн сүрчиг охидуудын хамгийн дуртай сүрчиг болоод байна. Минийх ч
бас хөвгүүдийн хамгийн дуртай сүрчиг болно гэдэгт итгэлтэй байна. Миний
сүрчиг залуу бас шинэлдэг үнэртэй” гэжээ.
Жастин Бибер энэхүү
сүрчгээ анхны цомгийнхоо нэрээр буюу “My World” нэмээн нэрлэсэн ба
Etoile Nation Beauty компанитай хамтран ажилласан байна. Дөрвөн төрлийн
загвараар гарах уг үнэртэн 10 ам.долларын үнэтэйгээр арваннэгдүгээр
сарын 26-наас эхлэн худалдаанд гарахаар болжээ.
Н.Наран