Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл
дорх “Дуулиан-2020” тэмцээний 2010-2011 оны улирлын тоглолт маргааш эхэлнэ. “Их
талын дуулиан” ТББ-аас зохион байгуулдаг, хүүхдэд,
залуусын хүсэн хүлээдэг тэмцээний шинэ улирал өнгөрсөн жилийн
аварга багуудын тоглолтоороо нээгддэг уламжлалтай. Үүний дагуу
“Оюуны-Ундраа” цогцолбор /17 насны аварга/, хоёр /15 нас/, 14 /13 нас/, 24 /11
нас/, УБДС /оюутан/, 16 дугаар сургуулийн баг /охидын 16 нас/ эхний тоглолтыг
хийх болжээ. Харин охидын 14
насны аварга 72 дугаар сургууль энэ удаа оролцохгүй болсон тул өнгөрсөн жилийн мөнгөн медальт 10
дугаар сургууль огшиж, нээлт хийх болжээ. Хамгийн бага буюу өхөөрдөм хөөрхөн 11 насны
аваргын алдрыг эзэмшиж буй 24 дүгээр сургуулийн тоглолт хөлбөмбөгийн хорхойтнуудын анхаарлын төвд буй.
Хэдийгээр жилийн өмнө энэ насанд өрсөлдсөн цөөнгүй тамирчин дээд нас руугаа шилжсэн ч багийн гооллох
тоглогчдоос хэд нь хамгийн балчир насандаа үлджээ. Энэ
дунд өнгөрсөн жилийн тэмцээний “Өсөх ирээдүйтэй тоглогч”-ийн шагналт А.Мөнх-Оргил бий. Монгол
Улсын Ерөнхий сайд С.Батболдын нэрэмжит шагнал хүртэж, Унгар
улсад аялаад ирснээр нь хүмүүс сайн мэдэх байв. Тэрбээр энэ жил дөрөв дэх “Дуулиан-2020”-доо оролцох бөгөд өмнөх жилүүдэд дөрөв, гурав,
хоёр ах хүүхдүүдтэй тоглодог байв. Харин энэ жил анх удаа өөрийн үе
тэнгийнхэнтэйгэй өрсөлдөх болов. 24 дүгээр сургуулин 2000
онд төрсөн тамирчид 2-3 жил байнгын бэлтгэл хийж буй бөгөөд өөрийн насны
“Дуулиан-2020” болохыг удаан хүлээсэн гэнэ. Тэдний энэ хүсэл нь
маргааш биелэх юм. Аваргуудын аманд энэхүү тэмцээнд анх
удаа оролцох болсон 71 дүгээр сургуулийн баг очжээ. Зохион байгуулагчид нээлтийн
тоглолтод өндөр ач холбогдол өгсөн бөгөөд “ТВ-5”, “С1” телевиз шууд дамжуулан үзүүлэхээр болсон
байна.
Нээлтийн
тоглолтын хуваарь:
2010.10.30
09:00 17 нас Оюуны-Ундраа – 40 дүгээр сургууль
10.30 15 нас 2
дугаар сургууль – 6 дугаар
сургууль
12.00 Охид 16 нас 16
дугаар сургууль – 1 дүгээр сургууль
13.30 11 нас 24
дүгээр сургууль – 71 дүгээр сургууль
15.00 Охид 14 нас 10
дугаар сургууль – 41 дүгээр сургууль
16.30 13 нас 14
дүгээр сургууль – 85 дугаар
сургууль
18.00 Оюутан УБДС
–
ШУТИС