“Урлагийн түүх” номын нээлт

Хуучирсан мэдээ: 2010.10.28-нд нийтлэгдсэн

“Урлагийн түүх” номын нээлт

Эрнст Гомбрихийн “Урлагийн Түүх” хэмээх ном нь дэлхийн олон хэлээр орчуулагдаж, зөвхөн англи хэлээр найман сая хувиар борлогдож байсан дэлхийд данстай цөөн номнуудын нэг юм. “Эхний хуудсыг нээхэд жирийн уншигч байсан хүн сүүлийн хуудсыг хаахдаа урлаг судлагчийн цараатай болно” гэж энэхүү номыг монгол хэлнээ хөрвүүлэн бүтээсэн багийн ахлагч, нийтлэлч Баабар хэлж байна. “Урлагийн түүх ном”-ын нээлтийн ажиллагаа 2010 оны 10 дугаар сар 26-нд “Tsagaan darium art museum”-д болж өнгөрлөө. Энэхүү нээлтийн арга хэмжээнд  урлагийг ойлгодог, дэмждэг,  урлаг гоо зүйн өндөр мэдрэмжтэй,  “Урлагийн түүх” номыг бүтэхэд  хувь нэмрээ оруулсан урлаг соёлын, бизнес, улс төрийн хүрээлэл ирсэн байлаа.



Номны тухайд цөөн үгээр илэрхийлэхэд, мэдлэгт дурлагч жирийн нэг уншигчаас эхлээд урлаг судалаач, оюутан сурагч гээд хэнд ч ойлгомжтой энгийн хэллэгээр туурвисан эл бүтээлийг уншсанаар хорвоогийн гайхамшиг болсон сэтгэлгээний бүтээл бүрийг ойлгох чадвартай болох, танин мэдэж, таашаал хүртэх шинэ боломжийг өөртөө нээх боломжтой.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж