
Touch хөгжим тоглуулагч технологийн салбарт мэндэлсэн цагаасаа хойш
“Apple” компанид олон талын ашиг дагуулсаар ирсэн билээ. 2009 онд
АНУ-ын хэмжээнд зөөврийн видео тоглоомын программ хангамжийн 19 хувийг
“Apple” дангаараа хангажээ. Энэ нь 2008 онтой харьцуулахад таван хувиар
өссөн үзүүлэлт бөгөөд хэдийгээр бага ч гэсэн “Sony”-гийн PSP болон
“Nintendo”-гийн DS тоглоомын хэрэгслийн орон зайг бага багаар эзэлж,
тэдний зах зээлийг булааж байгаа юм. “Flurry Analytics” фирмээс хийсэн
судалгааны дагуу “Sony”-гийн эзлэх хувь 20-иос буурч, 11 хувь болсон
бол “Nintendo”-гийнх 75 хувиас 70 болтлоо буурчээ. Харин “NPD” фирмийн
судалгаагаар iPhone-ын тоглоомын борлуулалтын дүн 2008 онд 115 сая
ам.доллар байсан бол өнгөрсөн онд 500 сая болтлоо өссөн байна.
С.Цэлмэг