Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд ажлаа авсныхаа дараа боловсролын салбарт шинэчлэл хийнэ, дээд боловсролыг олон улсын стандартад хүргэж, их дээд сургуулиудыг цогцолбор байдлаар хөгжүүлэх зорилтыг дэвшүүлсэн. Эхний ээлжинд төрийн болон төрийн өмчит их, дээд сургуулиудыг нэгтгэх, хотоос гаргаж их дээд сургуудиудын хотхон байгуулах асуудал яригдаж байна. Энэ нь сүүлийн үед ачааллаа дийлэхээ болиод байгаа нийслэлийн хүн ам, нийтийн тээврийн ачаалал, агаарын бохирдлыг бууруулах гээд олон талын давхар ач холбогдолтой тухай салбарынхан ярьж байгаа. Тиймээс Ерөнхий сайд энэ асуудлаар Нийслэлийн удирдлагууд, газрын албаныхан, холбогдох яамдын сайд нар, хувийн болон улсын их, дээд сургуулиудын удирдлагуудтай уулзаж, нээлттэй ярилцах юм байна. Уулзалт өнөөдөр 15.00 цагаас төрийн ордны нэг давхрын VIP зааланд болох аж.
Б.ЗАЯА