
Увс аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсээс энэ онд 20 гаруй мэргэжлээр 700-гаад хүнийг богино хугацаанд мэргэжил эзэмшүүлээд байна. Эдгээр хүмүүсийн 70 орчим хув нь эзэмшсэн мэрэгжлээрээ ажил хөдөлмөр эрхэлж байгаа аж. Энэ удаад барилгын өрлөгчин, мужаан, цахилгаан сантехникч, уран хатгамал зэрэг таван төрлийн сургалтад хамрагдсан 105 залуу мэргэжлийн сертификатаа гардаг авлаа. Эдгээр залуус цаашид эзэмшсэн мэргэжлээрээ сайхан амьдрахын төлөө хичээнэ гэж сэтгэл өндөр байсан юм. Одоо Ундарга констракшн, Хүдэнгийн нүүрс хэмээх хоёр компани дээр 80-аад хүнийг мэргэжил олгох дадлага явуулж байгаа ажээ. Мөн иргэдэд бага хүүтэй 330 сая төгрөгийн зээл олгоод байгаа бөгөөд цаана нь 240 сая төгрөгийн зээл олгох эх үүсвэр байгаа гэнэ.