
Увс аймгийн Улаангом хот өнгө төрхөө засаж, гэрэлтүүлгийн асуудлаа хүртэл бүрэн шийдсэн билээ. Харин зарим нэг албан тушаалтнуудын хариуцлагагүй байдлаас болж төв гудамжны болон хорооллуудын хоорондох гэрэл цагаасаа орой асаж байна. Энэ жил гэрэлтүүлэгт зориулж төрөөс 15 сая төгрөг төсөвлөж өгсөн бөгөөд оройн 18 цагаас шөнийн 00 цаг хүртэл тасалдахгүй асах ёстой гэнэ. Гэтэл өдөр болгон 19 цаг заримдаа 20 цагаас гэрлүүдийг асааж байгаа нь ард иргэдийн бухимдлыг төрүүлж байна. Дашрамд дуулгахад, ирэх жилийн төсөвт ч гэсэн гэрэлтүүлгийн зардлыг оруулахаар болжээ.